Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "COVID-19 нь дэлхийн 216 улс орон, бүс нутагт бүртгэгдсэн. Уг халдвараар 8.12 сая хүн өвчилсөн. Сүүлийн үед халдварын тохиолдлын тоо 8-10 хоногт нэг саяар нэмэгдэж байна. Бүх өвчлөлийн 75 хувь нь АНУ, Латин Америк, Ойрх Дорнодод батлагдсан.
ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 8,248 хүн халдвар авсан. Ингэснээр өвчлөгсдийн тоо 537 мянгад хүрсэн.
Манай улстай олон аймгаар хиллэдэг Буриад, Тува, Читад өндөр хэвээр байгаа бөгөөд хоногт 49-85 тохиолдлоор нэмэгдсэн.
Өчигдөр 119 дугаарт 168 дуудлага, Шуурхай 119 аппликейшнд Швед, Япон, Солонгос, Бразилаас манай улсын иргэд холбогдож зөвлөгөө авсан" гэв.
Түүнчлэн тэрбээр Улиас модны хөвөн нь харшил сэтрээдэг тул амны хаалтаа сайтар зүүхийг зөвлөлөө.
Амны хаалттай холбоотой судалгаа олон хийгдэж байгаа бөгөөд коронавирусийн халдвараас
амны хаалт нь 85 хувь
нүүрний хаалт /face shield/ 78 хувь сэргийлдэг нь тогтоогджээ.