Их, дээд сургуульд элсэгчдээс авдаг элсэлтийн ерөнхий шалгалт энэ жил коронавирусийн цар тахлын улмаас тодорхой өөрчлөлтүүд орж товлолт хугацаа нь өөрчлөгдсөн. Энэ талаар өнөөдөр холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
Тодруулбал, долоодугаар сарын 2-5-ны хооронд ЭЕШ-ыг зохион байгуулахаар товложээ. Улсын хэмжээнд 85 төв дээр шалгалтыг зохион байгуулах бөгөөд зохион байгуулалтад давхардсан тоогоор 10 мянга гаруй хүн ажиллах гэнэ.
Өнөөдрөөс эхлэн бүх шалгуулагч хүүхдүүдэд бүртгүүлсэн мэйл хаягааар нь суудлынх дугаар олгогдож эхэлсэн байна.
2020 онд Улсын хэмжээнд 30,902 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд нийт шалгуулагчдын 27999 нь энэ онд ерөнхий боловсролын сургууль төгсөж буй, 2903 нь өмнөх онуудад ерөнхий боловсролын сургууль төгссөн шалгуулагчид байна.
Коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, ЭМЯ Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас гаргасан заавар зөвлөмж, өгч буй чиглэл, шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, нэг анги танхимд 1.5-2 метрийн хоорондын зайтай байрлуулсан ширээ суудалд сууж шалгалтаа өгөх бөгөөд 12-оос илүүгүй шалгуулагч хамрагдахаар зохион байгуулж нийт 85 шалгалтын байрыг бэлдэж байна
ЭЕШ-д шалгуулагчдын шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын дугаарын мэдээлэл бүхий “Суудлын хуваарь” хуудсыг 2020 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-д нэвтэрч өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан хэвлэж авна. Уг хуудсан дээр шалгуулагчийн шалгалтын төвд ирэх хугацаа нэвтрэх хэсэг"-ийн дугаарыг нарийвчлан заасан байна
Шалгалтын байрны “шалган нэвтрэх хэсэг -т шалгуулагчдын халууныг хэмжих, гарын ариутгал хийх, биед үзлэг хийх, бичиг баримт шалгах, тулгах, зөвлөн туслах үйл ажиллагааны дараалал, шалгалтын орчинд тавигдах шаардлага, заавар зөвлөмжийг боловсруулан холбогдох газар, хэлтсүүдэд хүргүүлсэн байгаа
Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
Бүртгэлийн хуудас
Суудлын хуваарь
Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2020 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан. сүүлийн 3 сарын дотор авхуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ
Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
Дүн оноо гаргах. засалтын үйл ажиллагааг шууд засалтын шилэн технологи ашиглан тухайн шалгалтын дараа шалгалтын байр тус бүрээс тусгай цахим хаягаар ’LIVE"-aap мэдээлнэ Шалгалтын шууд засалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй тохиолдолд нөхөж үзэх боломжтой
Боловсролын үнэлгээний төв нь дүн оноог www.eec.mn цахим хуудсанд байршуулна.
Шалгуулагчид заавал бүрдүүлэх материал:
Суудлын хуваарь,
иргэний үнэмлэх
Бүртгэлийн хуудас
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ зэргийг авчирна.
Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат танилцууллаа.
Долдугаар сарын 2-нд
Монгол Улсын түүх
Англи хэл
Долдугаар сарын 3-нд
Хими,
Газар зүй
Нийгэм
Долдугаар сарын 4-нд
Биологи,
Математик
Долдугаар сарын 5-нд
Физик,
Орос хэл,
Монгол хэл