Д.Нарангэрэл: Эмнэлгээс гараад тусгаарлалтад байгаа хүмүүс сонгуульд санал өгөхгүй

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл тусгаарлалтад байгаа иргэд сонгуульд саналаа өгөх боломжгүй талаар хэлэв.

Тэрбээр "Гэрийн тусгаарлалтад байгаа иргэд сонгуульд оролцож, санал өгөх боломжтой юу?" гэсэн сэтгүүлчийн асуултад "Сонгуулийн журмаар гэрийн тусгаарлалтаас гарсан хүмүүс л сонгуульд оролцож, санал өгөх боломжтой. Харин эмнэлгээс дөнгөж гараад тусгаарлалтад байгаа хүмүүс сонгуульд санал өгөхгүй байхаар зохицуулсан" хэмээн хариулсан юм.