Д.Нямхүү: Нурсултанаас ирсэн гурван хүнд коронавирус илэрлээ

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Зургаадугаар сарын 11-нд гурван лабораторид нийт 241 хүнд шинжилгээ хийхэд 238 тохиолдлоос халдвар илрээгүй. Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 184 хүнээс гурвыг нь ХӨСҮТ-д тусгаарлан шинжлээд хариуг нь өчигдөр мэдээлсэн байсан. Үлдсэн 181 иргэний сорьцыг цуглуулж шинжлэхэд гурван хүнд коронавирус илэрлээ.

Өнөөдөр зургаан хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн ажиглалт руу шилжлээ. Эдгэрсэн хүмүүс бүгд оюутан. Дөрөв нь батлан хамгаалахын сургуулийнх бөгөөд хоёр нь эмэгтэй, дөрөв нь эрэгтэй. Тавдугаар сарын 13, 14-нд ирсэн эдгээр оюутнуудын эмчилгээ 27-29 хоног үргэлжиллээ" гэв.