Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр
"Зургаадугаар сарын 8-нд тусгай үүргийн нислэгээр Австрали улсаас ирсэн хүмүүсийг ХӨСҮТ болон зочид буудал, амралт сувилал зэрэг тусгаарлах байруудад хуваарилан байрлуулсан.
Уг нислэгээр
Том хүн 217,
хүүхэд 33,
12 нярай хүүхэд ирсэн.
Өнөөдрийг хүртэлх хугацаанд гадаад улсаас нийт 63,259 иргэнээ татан авлаа. Тэр дундаа 9,324 хүнийг агаарын болон төмөр замаар татан авсан.
Мөн хугацаанд 17 удаагийн захиалгат нислэг үйлдэж, иргэдээ эх оронд нь авчирлаа" гэв.
Мэдээллийн төгсгөлд, нэгэн сэтгүүлч түүнээс "Мэргэжлийн байгууллагууд сайн ажилласны хүчинд улс орны байдал тайван, дотооддоо халдвар тархаагүй байна. Гэвч сонгуулийн үеэр халдвар тархвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ" гэх асуухад УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр "Хүнд асуулт байна. Олон нийтийн дунд халдвар тархвал Шуурхай штабыг ахалж ажиллаж байгаа хүний хувьд хариуцлагыг нь би хүлээе" хэмээн хариулав.