ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү " Зургаадугаар сарын 8-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 20 хүний шинжилгээнд коронавирусийн шинэ тохиолдол илрээгүй. Дархан-Уул аймгийн салбарт хийсэн 20 хүний шинжилгээ, Дорноговь аймгийн Замын-Үүдэд тусгаарлагдсан дөрөв, ХӨСҮТ-д тусгаарласан 15 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.
Өнөөдөр сайн мэдээтэй. Өнөөдөр 10 хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс дараагийн сувилал руу шилжлээ. Тэд 18-25 насны оюутнууд. Тав нь цэргийн сургуулийн оюутан, 5 нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн оюутан байна. Ингээд 4 эмэгтэй, 6 эрэгтэй оюутан эдгэрч дараагийн сувилал руу шилжлээ.
Өчигдөр Сидней Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор 262 зорчигч ирснээс 2 хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарлалаа. Өнөөдөр сорьц цуглуулах ажил эхэлсэн. Маргааш шинжилгээний хариуг мэдээлнэ.
Өчигдөр 20 минутад эсрэг бие илрүүлдэг Швейцарын Rosh компанийн тавдугаар сард хийсэн 400 ширхэг оношлуурыг ХӨСҮТ-д гардуулж өглөө. Бид 2012 оноос хойш ДОХ-ын вирус илрүүлэх аппаратыг ашиглаж байгаа бөгөөд үүнд таарах шинэ оношлуур хийсэн байна" гэв.