Хотын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрээр "УИД-т гарсан галыг ОБЕГ-ын 230 албан хаагч, 27 автомашин техник хэрэгсэлтэй ажиллаж унтраасан. Франц улсын тусламжаар нийслэлд яаралтай тохиолдолд ашиглах гурван нисдэг тэрэг ирэх бөгөөд зогсоолын бэлтгэл ажил эхэлсэн. Мөн гал унтраах 71 машин нийлүүлнэ" гэлээ.
Улаанбаатар хотыг хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөнд зургаан дэд төв байгуулахыг зорьж байна.