Тээврийн жолооч, ОХУ-ын нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 194 боллоо

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрээр “6 сарынн 7-нд Монгол улс даяар нийт 46 хүнд шинжилгээ хийхэд 45 хүнд коронавирусийн шинэ тохиолдол илрээгүй.

Ажиглах байранд тусгаарласан 8 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй.  Алтанбулагийн боомтоор орж ирсэн 28 ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийхэд нэг жолоочийн сорьцод коронавирус илэрлээ. Тэрээр 38 настай, ОХУ-ын иргэн.

Ингээд Монгол улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдлын тоо 194, эдгэсэн 75 боллоо. Одоо эмчилгээнд 119 хүн байна. Биеийн байдлыг үнэлбэл 103 хүн хөнгөн, хүндэвтэр 16 хүн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 155 хүн эмчилгээ, ажиглалтад байна.

Дараагийн тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдээ хүлээн авахаар бэлтгэлээ хийж байна” гэв.