Жорж Флоидын аллагатай холбоотой АНУ даяар дэгдсэн үймээн самууны үеэр Apple компанийн Нью Йорк, Филадельфи, Вашингтон зэрэг хэд хэдэн хот дахь дэлгүүрүүд халдлагад өртжээ.
Дэлгүүрийн үзүүлэнд ашиглагдаж байгаад хулгайлагдсан iPhone гар утаснуудыг тус компани алсаас ажиллагаагүй болгож, буцааж өгөхийг шаардсан мэдэгдлийг дэлгэцэнд харуулж эхэлсэн байна.