Нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрч, нийт тохиолдол 186 боллоо

Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс зарлаж байна. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны зургаадугаар сарын 3-нд улсын хэмжээнд гурван лабораторид 469 хүнд шинжилгээ хийлээ. Ингэхэд 468 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ. 

Энэ хүн тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн. Шинжилгээнд орсон сорьцуудыг тодруулбал,

Тандалтын зорилгоор 13 хүний сорьц /Орхон, Улсын нэгдсэн төв эмнэлэг, ХУД, СХД, БГД-ийн нэгдсэн эмнэлгээс санамсаргүй түүврийн аргаар сонгосон/

Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 235 хүн

Ачаа тээврийн 45 жолоочоос коронавирус илрээгүй. 

"21 хүн эдгэрч, өнөөдөр ХӨСҮТ-өөс гарна"

Мөн өнөөдөр 21 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байгаа талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ. Эдгэрсэн хүмүүсийг дараагийн ажиглалтад шилжүүлнэ. Ингэснээр Монгол Улсад батлагдсан тохиолдлуудаас 65 нь бүрэн эдгэрлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өнөөдөр ХӨСҮТ-өөс гарч буй 21 хүний ес нь оюутан. Тэдний ихэнх нь тавдугаар сарын 13-14-нд ирсэн хүмүүс бөгөөд эмчилгээний хоног дунджаар 21-22 хоног байв. 

Одоогоор ХӨСҮТ-д 157 хүн эмчилгээ болон тусгаарлалтад байна. Нийт 65 хүн эдгэрч гарснаас

Сувилалд 36,

гэрийн ажиглалтад 16

Ажиглах хугацаа нь бүрэн дууссан 13 хүн бий. 

Үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг сайтар эрэмбэлэн ангилж, дараа дараагийн үүргийн онгоцоор ирэх хүмүүсээ хүлээн авахад бэлдэж байна" хэмээлээ.