Хуучны эд зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж явсныг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Тодруулбал, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид Өлзийт дэх шалган нэвтрүүлэх цэгээр 2020 оны 6 дугаар сарын 2-ны 20:30 цагийн орчимд иргэн Э нь Бигхорн маркийн тээврийн хэрэгслээр Дундговь аймгийн нутаг дэвсгэрээс хууль бусаар хайгуул малтлага хийж данх, жижиг цөгц, цэцгэн хээтэй зэс төмөр зэрэг түүх соёлын дурсгалт эд зүйлийг тээвэрлэн явсныг илрүүллээ.
Уг хэргийг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байна