Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.
УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр "Сүүлийн үед гурван удаагийн татан авалтаар 740 иргэнийг эх оронд нь авчирлаа. Үүнд олон байгууллага хамтран ажиллалаа. Нийт 799 хүн татан авах ажиллагаанд оролцсон байна.
Алтанбулаг боомтоор иргэдээ татан авахад төмөр замын байгууллагатай хамтарч, төлбөрийг нь орон нутгийн тарифаар буюу 27,000 төгрөг болгосон. Татан авах ажиллагаа нь амар хялбар ажил биш бөгөөд үүнд олон хүний хүчин зүтгэл шаардагддаг" гэлээ.