НМХГ-ь мэргэжлийн хяналтын байгууллагаас “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан зохион байгуулж буй хяналт, шалгалтын талаар мэдээлэл хийлээ.
НМХГ-ын Эрүүл мэнд , боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга, Д.Цэнд-Аюуш "Жил бүрийн зургаадугаар сарын 01-нд “ Олон улсын хүүхдийн баярын өдөр” болдог. Энэ жил коронавирусээс үүдэн хүүхдийн баярыг өргөн дэлгэр, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж тэмдэглэхгүй болсон. Тухайн томоохон худалдааны төвүүд бэлэг боож иргэдэд худалдаалж байгаа. Бэлэг арга хэмжээнд хяналт шалгалт хийлээ.
Нийтдээ 309 аж ахуй нэгж, 140 иргэн нийт 449 газрыг хамруулан хяналт шалгалт хийсэн. Шалгалтын дүнд 559 зөрчлийг илрүүлснээс 394 буюу 73,4 хувийг газар дээр нь зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан. 91 нэр төрлийн 164 хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч НМХГ-ын итгэмжлэгдсэн төв лабораторид шинжлүүлж дүгнэлт гарган ажилласан. Хадгалалтын горим зөрчсөн есөн төрлийн 34 кг 71600 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг устгаж, 65 аж ахуй нэгж, иргэнд 37 сая 550 мянган төгрөгийн торгууль шийтгэл ногдуулсан. Шошгийн зөрчилтэй 14 нэр төрлийн 600 ширхэг буюу 1,1 сая төгрөгийн хүнсий бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авалт хийлгүүлсэн. Энэ зөрчлийг арилгуулсан. Тухайлбал: Сансар супермаркетын хүүхдийн бэлгийн багцад орсон Харибо чихрийн шошгийн мэдээлэл зөрчилтэй. Хоумплазагийн бэлгэнд боосон таван төрлийн чихрийн хаяг шошгийн зөрчил илэрсэн. Энэ бүтээгдэхүүнийг хүнсний худалдаанаас татан авалт хийлгэсэн" гэлээ.