АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр шатахууны үнийн асуудлаар мэдээлэл өгч байна:
Энэ сарын 23–ны өдөр шатахууны дахин буурсан талаар АМГТГ-аас мэдээлэв.
А-80 50 төгрөгөөр,
А-92 80-100 төгрөгөөр,
А-95 200 төгрөгөөр,
Дизель түлшний үнэ литр тутамд 180 төгрөгөөр тус тус буурчээ.
Ингэснээр нийслэлд
А-80 авто бензин 1350,
А-92 авто бензин 1360,
А-95 авто бензин 1800
Дизель түлшний дундаж үнэ 1990 төгрөг болсон гэв.
Дэлхийн зах зээлд брэнт маркийн тосны үнэ буурсан тул манай улсад сүүлийн 3 сарын турш газрын тосны үнэ буурч байна. Гэхдээ сүүлийн долоон хоногт түүхий тосны үнэ эргээд өсжээ. Олон улсын зах зээлийн үнийн хэлбэлзэл манай хиийн үнэд нэг сарын дараа нөлөөлж эхэлдэг байна.
Газрын тосыг ам.доллараар худалдан авдаг. Ам.долларын өсөлтийг бид хянах боломжгүй. Нийт бүтээгдэхүүний 95 хувийг ОХУ-ын Роснефть компаниас худалдан авдаг.
Нөөцийн тасалдал үүсээгүй. Эдийн засаг тэлэхээр газрын тосны бүтээгдэхүүний эрэлт дагаад өсдөг. Харин энэ онд 500 гаруй мянган тонн бүтээгдэхүүн импортолсон нь өмнөх жилүүдийн мөн үеийнхээс бага дүн юм.
А-80 авто бензинийг А-92 болгон шахаж байна гэх хардлага зарим хүнд байдаг. Ийм байх боломжгүй юм. Учир нь Газрын тосны бүтээгдэхүүний хуульд үнийг хориглож, ийм үйлдэл хийсэн ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах заалт бий.
Бид Евро 5 стандартын газрын тосны нийлүүлэлтийг өсгөх зорилт тавьж байна. Гэвч ОХУ энэ төрлийн газрын тосоор дотоод зах зээлээ ч бүрэн хангаж чадахгүй байгаа тул манай захиалгыг бүрэн биелүүлэх боломжгүй гэж тайлбарладаг. Ер нь бид цаашдаа агаарын бохирдол гэх мэт олон сөрөг үзүүлэлтийг бууруулахын тулд Евро 5 руу шилжих ёстой.
Жилээс жилд А-80 төрлийн авто бензиний худалдан авалт буурсаар байна.
ШӨХТГ-аас дараах мэдээллийг өгөв: Газрын тосны үнэ түүхэнд байгаагүйгээр буурлаа. Бид газрын тосны үнийг ил тод нээлттэй болгох шаардлага тавьж ажилладаг. Шатахууны үнэ буурсан ч бусад барааны үнэ буурах үү гэж олон хүн асууж байна. Бид холбогдох хяналтыг хийж байна. Бизнес эрхлэгчид үнээ тогтвортой байлгахын тулд үүргээ ухамсарлан зарим ажлыг хийж байна.
Газрын тосны үнэ нийтийн тээвэр, хүнсний үйлдвэрлэл зэрэг салбаруудад шууд нөлөөлдөг. Иймд манай байгууллага иргэдийн эрх ашгийг хүндэтгэн, үнээ өсгөхгүй байхыг уриалж байна.
Дараа нь МҮЭХ-ны төлөөлөл мэдээлэл өгөв: Бараа бүтээгдэхүүний өртөг газрын тосны үнийн бууралтын нөлөөгөөр буурсан. Иргэдийн орлого буурсан өнөө үед үнээ буулгахыг нийт ААН-үүдээс хүсэж байна. Хамгийн эхний ээлжид такси үйлчилгээ эрхлэгчид нэг км замын үнийг 1000-аас 800 төгрөг болгон бууруулах боломжтой гэв.