ЭМЯ, ХӨСҮТ-өөс коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораториудад 22 хүнд шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан.
Өнөөдөр ХӨСҮТ-ээс нэг хүн эдгэрч гарлаа. Ингээд нийт онош батлагдсан тохиолдол 141, эдгэрсэн 33, эмчлэгдэж байгаа 108 хүн байна.
Эдгэрч гарсан хүмүүсийн 19 нь сувилалд, гэртээ гарсан 4 хүн байгаа бол 10 хүн ажиглалт, тусгаарлалтын хугацаа дууссан. Үүнээс 4 нь гадаадын иргэн байгаа. Өнөөдөр ХӨСҮТ-д 125 хүн тусгаарлалт, хяналтад байна. Үүнээс 108 нь эмчлэгдэж байгаа” гэв.