2020.05.23-24-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 459 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 313-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтсэн, үүнээс 2 нь хүүхэд, Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 3 хүний амь нас хохирсны 1 нь хүүхэд байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
Явган зорчигч мөргөх хэлбэрээр-7
Мөргөлдөх хэлбэрээр-2
Онхолдох хэлбэрээр-2 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2020.05.23-ны өглөөний 06 цаг 00 минутын орчим Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Toyota Crown маркийн автомашин онхолдож, жолооч 34 настай, эрэгтэй Х-ын амь нас хохирсон,
2020.05.23-ны өдрийн 20 цаг 50 минутын орчим Чингэлтэй дүүргийн 17-р хороо, Чингэлтэй замд Toyota Prius маркийн Н жолоочтой автомашин нь явган зорчигч 43 настай, эрэгтэй Г-г мөргөж, Hyundai Porter маркийн автомашин араас мөргөсөн. Явган зорчигч Г нь ГССҮТ-д хүргэгдээд нас барсан,
2020.05.24-ны өдрийн 16 цаг 50 минутын орчим Говь-Алтай аймаг, Баян-Уул сумын нутаг дэвсгэрт Haojue маркийн улсын дугааргүй мотоцикл, Toyota Ist маркийн автомашинтай мөргөлдөж, мотоциклийн жолооч 20 настай, эрэгтэй Г-гийн амь нас хохирсон,
2020.05.24-ны өдрийн 16 цаг 50 минутын орчим Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд Toyota Spacio маркийн Э жолоочтой автомашин замын хажуу уруу онхолдож , зорчигч 8 сартай, эрэгтэй Э-гийн амь насыг хохироосон хэргүүдийг тус тус шалгаж байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 5 зөрчил бүртгэгдсэн байна.
Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 11,2 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 9,9 хувиар, ослын улмаас нас барсан хүн 25,0 хувиар тус тус өсч, ослын улмаас гэмтсэн хүн 53,3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.