Өнөөдөр 11 цагт эхлэх Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцоно. Хурлаар улс оронд тогтоогоод буй өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгах эсэхийг хэлэлцэх юм.
УОК, Засгийн газрын шийдвэрээр, шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг хоёрдугаар сарын 12-ноос гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Улмаар нөхцөл байдлын улмаас энэ хугацааг тавдугаар сарын 31 хүртэл сунгаад байгаа юм.