Ноосны урамшууллыг олгож эхэлжээ. Өнгөрсөн онд үндэсний 85 үйлдвэр, хоршоо, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд нийт 13 мянган тонн хонь, тэмээний ноос бэлтгэж, 46828 малчин, мал бүхий этгээдэд нийт 19.4 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг төрийн сангийн дансаар дамжуулан өнөөдрөөс малчдын дансанд шилжүүлж байгаа юм байна.
Мөнгөн урамшууллын дүнгээс хуулийн дагуу хувь хүний орлогын албан татварын суутгалыг суутган тооцож 1.9 тэрбум төгрөгийг малчин, мал бүхий этгээдийн тухайн орон нутаг дахь татварын албаны орлогын дансанд шилжүүлжээ.