ЭМЯ, ХӨСҮТ-өөс коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өнөөдөр ХӨСҮТ-ээс 3 хүн эмчлэгдэж дараагийн сувилал буюу хяналтын шат руу шилжлээ. Энэ бол сайхан мэдээ. Бид өнгөрсөн хугацаанд 15 хүнийг бүрэн эмчилж дараагийн шатлал руу шилжүүлсэн байсан. 19, 20 настай хоёр оюутан 53 настай эмэгтэй эдгэрч дараагийн шатлал руу шилжлээ. Тэд 30-45 хоног эмчлэгдсэн.
Нийт лабораториулал 87 хүнд шинжилгээ хийлээ.
ХӨСҮТ-ийн 2 лабораторид давтан шинжилгээ хийснээс 39 хүнд коронавирус илрээгүй, 4 хүнд илэрлээ. Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан нэг оюутан цэргийн сургуулийн оюутан, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нэг, Орхон-Уул аймагт тусгаарлагдсан хоёр иргэнээс илэрлээ. Орон нутагт тусгаарлалтанд байгаа коронавирус илэрсэн иргэдийг ХӨСҮТ-д авчирч эмчилэхээр явсан.
Нийт онош батлагдсан 140 тохиолдол болж, 24 нь эмчлэгдэж гарсан. Одоо ХӨСҮТ-д 116 хүн эмчилгээ, хяналтад байна. Үүнд, хөнгөн нэг, дунд зэрэглэлтэй 91, хүндэвтэр 21 хүн байна.
Бид ХӨСҮТ-д камераа нэмж байна. Учир нь дэлхий нийтээр хувцас өмсөж тайлахдаа алдаа гарган халдвар тархаж байгаа болохоор түүнээс урьдчилан сэргийллээ. Мөн ХӨСҮТ-д ариутгалын бодисоор мананцар үүсдэг төхөөрөмжийг тавихаар захиалга өгсөн” гэв.