Дэлхий даяар COVID-19 вирусийн эсрэг 100 орчим вакцин бүтээгдэж байгаа. Үүнээс Хятадад вакцины эмнэл зүйн туршилтыг дөрвөн үйлдвэрлэгч явуулж байна. Эдгээрээс CanSino Biologics мөн Уханийн био бүтээгдэхүүний хүрээлэн клиникийн туршилтынхаа хоёр дахь шатанд шилжжээ.
БНХАУ-ын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн тэргүүн доктор Гао Фу хэлснээр вакцин ирэх есдүгээр сар гэхэд Хятадад бэлэн болох гэнэ. Гэхдээ вакцин бэлэн болсон ч үйлдвэрлэх хугацаа нь зөвшөөрөл, лицензээс хамааралтай.