Дуучин М.Мягмар

"Guys" хамтлагийн дуучин М.Мягмар Лантуун дохио ТББ-аас өрнүүлж байгаа "Лантуу хүүгийн богц 2020" аянд нэгджээ. Тэрээр төрсөн өдрөөрөө хүүхдийн төлөө ажил хийхээр төлөвлөж байсан бөгөөд ийнхүү уг аянд хамтран оролцсон байна.  “Лантуухүүгийн богц 2020” аянд нэгдэж өнөөдөр өөрийн гэр бүлийн зүгээс 100 хүүхдэд хүнс тэжээлийн хандив өргөж, Ид шидийн орноор зочиллоо. Өгөөмөр сэтгэлтэй хэн бүхний оролцоотойгоор сүндэрлэн боссон энэхүү өргөө өнөөдөр зочин ихтэй, хандивлагч нарын цуваа, хандивын хүнс тэжээлүүд ар араасаа цувран байлаа. "Өгье гэвэл ганцаасаа" гэгчээр өөрт байгаа хэр хэмжээгээрээ л туслах гэж хичээсэн, байгаагаа барин зорьж ирэгсэдийг харах таатай байлаа. Хамгийн гол нь бидний олж хараагүй, мэдээгүй тэр олон хүүхдүүдийн бодит байдал, нүд хальтрам дүр зургийг өөрчилхөөр тэнд олон арван залуус амсхийх завгүй ажиллаж байна. Бүгд сайн дурын ажилтнууд. Энэ хагас бүтэн сайн өдөр буюу тавдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд энд цугларсан хандивын хүнс тэжээл болон бусад зүйлсийг түгээх үйлсэд мөн өөрийн биеэр болон машинаараа оролцож түгээх ажилд нь тус нэмэр болохоор тохиролцоод гарлаа. Нүүрномын найзууддаа дуулгахад:

1. Лантуухүүгийн богц аян дуусахад 2 хоног үлдлээ.

2. Хотын захын дүүргүүдийн нэн ядуу өрхийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд таны оролцоо хэрэгтэй байна.

3. Хандиваар цугларсан хүнс тэжээлийн түгээлтэнд даацтай машин унаатай, завтай сэтгэлтэй хэн бүхний оролцоо хэрэгтэй байна.

Найзууд минь өгөөмөрийн гараа сунгаж сэтгэл зүтгэлээ нэгтгээрэй гэж уриалж байна" хэмээжээ.