“The HU” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолт хийнэ

“The Hu” хамтлаг Франкфуртын тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирснийг УОК-ын Шуурхай штабын хурлын үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэлсэн юм. Хамтлагийн залуус өдгөө бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж, “Энх саран” сувилалд тусгаарлагдаж байна. Тусгаарлалтын 21 хоногийн хугацаагаа гүйцээгээд Улсын онцгой комисст дэмжлэг үзүүлэх хандивын тоглолт хийх зөвшөөрлийг гаднын гэрээтэй компаниасаа авсан бөгөөд онлайн тоглолт зохион байгуулахаар албаны хүмүүстэй ярилцаж буйг тус хамтлагийн продюсер Б.Дашдондог хэвлэлд өгсөн мэдээлэлдээ хэлсэн байна.