Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж байна. Энэ удаагийн хуралдаанаараа 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүний нэг нь сургалтын төвүүдийг нээх тухай асуудал байсан юм. Уг асуудлыг Засгийн газар хэлэлцээд сургалтын төвүүдийг нээх тогтоол баталсан байна. Ингэснээр өнөөдрөөс эхлэн 1088 сургалтын төвийг Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг үндэслэж үе шаттай нээх ажээ. 16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулахыг зөвшөөрөх юм байна.
Мөн төгсөх ангийн буюу 12-р ангийн 30 мянга орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд
Ё. Баатарбилэгт даалгажээ. Ингэхдээ нэг ангид 10-аас илүүгүй хүүхэд суулгаж давтлага хийх юм байна.