Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт том оврын автомашинууд мөргөлдсөн ноцтой осол өнөөдөр өглөө гарчээ.
Уг ослын талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд “Баянзүрх дүүргийн нутаг т байрлах Тээврийн товчоон дээр том оврын хоёр автомашин мөргөлдсөний улмаас 5 автомашин холбогдсон зам тээврийн осол гарсан байна. Урьдчилсан байдлаар том тэрэгний жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх магадлалтай юм байна” гэв.
Ослын улмаас бэртэж, гэмтсэн хүмүүсийг Онцгой байдлын алба хаагчид гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ.