Монгол Улс энэ оны эхний дөрвөн сарын байдлаар таван сая долларын үнэ бүхий 16 сая 859 мянган ширхэг амны хаалт хилээр оруулж иржээ.
Харин өмнөх оны мөн үед ердөө 976,301 ширхэг амны хаалт импортолж байсныг Гаалийн ерөнхий газрын статистик харуулж байна. Зөвхөн дөрөвдүгээр сард 4.8 сая ширхэг амны хаалтыг хилээр оруулжээ.
Тайлант хугацаанд коронавирусийн 40,606 ширхэг оношлуур, хамгаалалтын 13,437 иж бүрдэл хувцас, эмнэлгийн 5.8 сая ширхэг тоног төхөөрөмж, хэрэгсэл импортолсон байна.