Шинэ коронавирусийн улмаас эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор өргөн хэрэглээний зарим хүнсний бүтээгдэхүүнийг ирэх зургадугаар сарын 30 хүртэл гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхөөр болсон. Татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ баталсантай холбогдуулан Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг баталжээ. Дараах нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх юм байна.
Хүнсний улаанбуудай,
Үрийн улаанбуудай,
Бүх төрлийн хүнсний будаа,
10 төрлийн ургамлын тос,
Элсэн чихэр.