Монголбанкинд тушаасан алтны хэмжээ нэмэгдэж байгаа талаар тус банкнаас мэдэгдлээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 гаруй хувиар нэмэгджээ. Үүнд дараах хоёр шалтгаан нөлөөлсөн гэж үзэж байгаа ажээ.
Коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор алтны үнэ дэлхийн зах зээл дээр өссөн. Үүний улмаас аж ахуйн нэгжүүд олборлочихоод үнэ өсөхийг нь хүлээн хадгалж байсан алтаа тушааж эхэлсэн.
Коронавирусийн нөлөөгөөр хилийн хорио цээрийн хяналт сайжирсан, зорчих хөдөлгөөн буурсан зэрэг нь алтыг хууль бусаар хил гаргах боломжийг хязгаарлаж Монголбанкинд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлсэн байх магадлалтай.