Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль, хуулийг хэрэгжүүлэх журмын талаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МАОЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар хамтран ийнхүү мэдээлэл хийсэн юм.
С.Чинзориг сайд "НДШ-д дараах дөрвөн төрлийн ААН-ийн ажилтнууд хамрагдана. Хувийн хэвшлийнхэн энэ хуульд бүрэн хамаарна. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай ААН-үүд болон төрийн болон төрийн бус их сургуулийн багш ажилтнууд хамрагдах юм. Тэднийг НДШ-ээс зурган сарын турш чөлөөлнө.
Бүх ААН-ийн орлогыг буурсанд тооцно. Ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллуулж уй гэрээний дагуу ажилдаа халахгүй байх нь ААН-үүдийн үүрэг юм. 2020 оны дөрөвдүгээр сард НДШ урьдчилан төлсөн бол тухайн ААН-д эргүүлэн олгоно. Сар бүрийн 5-ны дотор дараа саранхаа НДШ төлөлтийн тайланг цахимаар илгээдэг юм. энэ хуулийг хэрэгжүүлэх явцад хяналт тавих ажлын хэсэг хоёр сайдын хамтарсан тушаалаар байгууллаа. Мөн энэ ажлыг хэсэг хуулийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэх үүрэгтэй" гэв.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин "COVID 19-ийн эрсдэл бодитоор нүүрлээд яг 100 хонолоо. НДШ ААН-үүдэд томоохон дарамт болдог. Бүх ажилтныг ялгаварлалгүй хамруулж байгаад баярлаж байна. Хямралыг бид төр засагтай хамтран давна. НДШ-ийг чөлөөлөх талаар маш олон асуулт илгээж байна" гэв.