Харүмафүжи аварга болон “Зүрх хамгаалах төсөл”-өөс эмнэлгийн машинууд бэлэглэжээ

"Зүрх хамгаалах төсөл" ТББ болон “Шинэ Монгол Харүмафужи” сургууль хамтран ХУД-ын нэгдсэн эмнэлэг болон Дорнод аймгийн Дашбалбар сумын эмнэлэгт түргэн тусламжийн машинууд хүлээлгэн өгчээ.

Мэргэжлийн сүмогийн Их аварга Харумафүжи Бямбадоржийг төлөөлж түүний төрсөн ах улсын начин Д.Лхагвадорж болон "Зүрх хамгаалах төсөл"-ийн багийнхан уг үйл ажиллагаанд оролцжээ.

Эмнэлгийн түргэн тусламжийн машинуудыг Японы Хирошима хотоос авчирсан байна.

Харүмафүжи аваргын дэмжлэгтэйгээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг  "Зүрх хамгаалах төсөл"-ийн багийнхан төрөлхийн зүрхний гажигтай буюу зүрхний цооролттой Монголын 800 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийжээ.