Улсын онцгой комисс өнөөдөр 10.00 цагаас хуралдлаа. Энэ удаагийн хурлаар улс орон даяар зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцжээ. Учир нь хугацаа энэ сарын 30-нд дуусч байгаатай холбоотойгоор Улсын онцгой комиссын Шуурхайн штабын зүгээс тавдугаар сарын 31 хүртэл сунгах санал гаргасан юм. Улмаар, улс орон даяар тогтоосон хөл хорионы хугацааг тавдугаар сарын 31-ийг дуустал сунгалаа
