Гурван сая хүн коронавирусийн халдвар авлаа

АНУ-д коронавирусийн халдвар авагсдын тоо нэг саяд хүрсэн бол дэлхий дахинд нийт өвчтэй хүний тоо гурван саяыг давлаа.

Дэлхий даяар нэг өдөрт коронавируст халдварын 65'819 шинэ тохиолдол илэрч нийт халдвар авагсдын тоо 3'059'081 болжээ. Мөн нэг өдөрт 4287 хүн нас барж, улмаар нийт нас барагсдын тоо 211'202 болоод байна. Одоогоор 919'746 хүн эдгэжээ.

Нэг өдөрт хамгийн олон халдварын шинэ тохиолдол илэрсэн улсууд:

АНУ - 20'883 /Нийт 1’008’043/

ОХУ - 6198 /Нийт 87'147/

Их Британи - 4309 /Нийт 157'149/

Бразил - 3642 /Нийт 66'501/

Испани - 2793 /Нийт 229'422/

Турк - 2131 /Нийт 112'261/

Нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан улсууд:

АНУ - 1236 /Нийт 56'649/

Франц - 437 /Нийт 23'293/

Их Британи - 360 /Нийт 21'092/

Итали -333 /Нийт 26'977/

Испани – 331 /Нийт 23'521/

Бразил - 272 /Нийт 4543/

Хамгийн олон хүн эдгээд буй улсууд:

АНУ - 137'739

Испани - 120'832

Герман – 114’500

Хятад - 77'474

Иран - 70'933

Итали - 66'624