Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ийн халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 213 улсад коронавирусийн өвчлөл бүртгэгдэж 2.9 сая хүн өвчилсөн байна. 1.9 сая хүн энэхүү өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт ОХУ-д 6361 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 80 мянган хүн уг халдвараар өвчилж, 66 хүн нас барсан байна.
Москвагийн өвчлөл сүүлийн 24 цагийн дотор өвчлөл буурсан ч бусад хотын өвчлөл нэмэгдсэн.
БНХАУ-ын Ухань хотод коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүйг мэдээлжээ.
Манай улсад ажиглалтад 743 хүн байна.
Урин дулаан цаг болж байгаатай холбоотойгоор хүүхдийг амны хаалтгүй гадуур явуулахгүй байхыг анхааруулж байна” гэв.
АНУ-д 4 хоног тутамд өвчлөл 2 дахин нэмэгдэж байгаа бол Японд 9 хоног тутамд тохиолдлын тоо 2 дахин нэмэгдэж байгааг ДЭМБ-аас мэдээллээ.
Түүнчлэн зарим улсад 2, 3 дахь давалгаа гарч байна. Зөөвөрлөгдсөн тохиолдлоос голомтлогдсон халдвар болон богино хугацаанд шилжиж байгааг анхааруулжээ