Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны бие муу байгаа гэдэг мэдээлэл хэвлэлээр цацагдах болсон. Тодруулбал, Ким Жон Ун зүрхний хагалгаанд орж, биеийн байдал муу байгаа учир залгамжлагчийн асуудал хүртэл яригдсан гэж БНСУ-д төвтэй сонин анх тарааж улмаар Хойд Америк, Японы хэвлэлүүд гарсан.
Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Трамп энэ талаар мэдэгдэл хийжээ. Тэрээр “Түүний эрүүл мэндэд ноцтой бэрхшээл учраагүй гэж би найдаж байна. Гарч байгаа мэдээллүүдийг харсан. Харин би эдгээр мэдээллүүд үндэслэлгүй тухай өөрийн шугамаараа мэдээ авсан байгаа” гэжээ.