ОХУ-ын Москва мужийн захирагч Андрей Воробьевын гаргасан шийдвэрийн дагуу тус мужид QR код шалгах постууд дээр цагдаагийн ажилтнууд иргэдэд амны хаалт үнэ төлбөргүй тараадаг болжээ.
Түүнчлэн Москва мужийн төмөр замын өртөөнүүд, автобусны буудал, супермаркет болон эмнэлгүүд дээр сайн дурынхан ажиллан, оршин суугчдад амны хаалт тарааж байгаа аж.
Одоогоор тус муж уутандаа хоёр ширхэг амны хаалт бүхий 250 мянган багцыг бэлдсэн бөгөөд Одинцово, Химок, Долгопрудной, Домодедово, Реутов хотуудын оршин суугчид амны хаалт үнэ төлбөргүй авах боломжтой гэнэ.