Монголбанк ХӨСҮТ-д түргэний машин өгчээ

Дэлхий даяар тархсан COVID-19 вирусийн цар тахлын эрсдлийн үед Монголбанкны зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмнэлгийн яаралтай тусламжийн иж бүрэн тоноглогдсон авто машиныг хүлээлгэн өгчээ. 

Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаартай тогтоолын 3 дахь хэсэгт заасан гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах талаар төрийн байгууллагын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх мөн Гамшгаас хамгаалах тухай болон бусад хууль, үүнтэй холбоотой үндэсний хөтөлбөр зэрэгт тусгасан холбогдох заалтуудад үндэслэн Монголбанкнаас ийнхүү онцгой байдлын үед эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт нь хийжээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Монголбанкны хамт олон цагаа олсон дэмжлэг үзүүлсэнд манай хамт олон улам их эрч хүч орж, урам авч ажиллах болно. Орсон бороо арилж, ирсэн гийчин буцдаг гэдэг шиг COVID удахгүй буцна. Бид вирусийг амжилттай даван туулж үр шимийг нь хүртэнэ гэдэгт итгэж байна" гээд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд талархаж буйгаа илэрхийллээ.