УОК-ын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр шуурхай штабын дарга Б.Ууганбаяр Алтанбулаг боомтоор орж ирж буй олон улсын тээврийн үйл ажиллагаанд түр өөрчлөлт оруулж буйг мэдээлэв.
Алтанбулаг боомтоор орж ирж буй монгол, гадаад жолооч нараас шинжилгээ авахаар болжээ. Улмаар шинжилгээний хариу гарсны дараа жолооч нарыг Улаанбаатар хот руу тээвэр хийх эсэхийг шийдвэрлэх юм байна. Шинжилгээний хариу сөрөг гарвал хот руу зорчуулж, эерэг гарвал тухайн газарт нь тусгаарлах аж.