ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа COVID-19 халдварын эсрэг шинэ вакцины туршилт эхлэх гэж байгаа талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "ХБНГУ-ын биотехнологийн BioNTech компани COVID-19 халдварын эсрэг вакциныг гаргаж авсан байна. Хүний бие дээр турших эмнэл зүйн туршилтыг эхлүүлэх зөвшөөрлөө Герман улсын эрх бүхий байгууллагуудаас авжээ.
Туршилтын эхний шатанд 18-55 насны харьцангуй эрүүл 200 хүнийг хамруулах ба амжилттай болсон тохиолдолд хоёр дахь шатанд эрсдэл өндөр бүлгийнхнийг хамруулж туршилтыг үргэлжлүүлэх юм байна.
BNT162 гэж нэрлэгдэж байгаа уг вакцины кандидатыг тус компани нь эм үйлдвэрлэлийн салбар дахь үндэстэн дамнасан корпорац болох "Fraser" компанитай хамтран гаргаж авсан гэж хэвлэлийн мэдээлэлд дурдсан байна" гэсэн мэдээллийг өглөө.