Гадаадад оршин суугаа иргэдээ татан авах асуудлаар УОК-ын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. БНСУ руу хоёр удаа тусгай үүргийн онгоц нисгэхээр болжээ. Тодруулбал,
Дөрөвдүгээр сарын 30-нд БНСУ руу тусгай үүргийн онгоц нисгэх бөгөөд үүнд зөвхөн транзит нислэгээр ирж буй иргэдийг хамруулахаар болжээ.
Харин тавдугаар сарын 1-ний нислэгт зөвхөн БНСУ-аас ирэх иргэдийг хамруулах юм байна.
Тавдугаар сарын 2-нд Франкфурт хот руу тусгай үүргийн онгоц нисгэнэ.
Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “БНСУ-ын Сөүл хот руу дөрөвдүгээр сарын 30-нд тусгай үүргийн онгоц нисгэнэ. Харин энэ нислэгт зөвхөн транзит нислэгийн иргэдийг хамруулахаар болсон. Шинээр бүртгэл хийхгүй. АНУ, Австрали улсаас эх орондоо ирэх иргэдийн тоо 3000 давсан. Тиймээс дөрөвдүгээр сарын 30-нд зөвхөн транзит нислэгийн иргэдийн авчрахаар боллоо. Ингэснээр тавдугаар сарын 1-нд БНСУ-аас ирэх иргэдийн тоо тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ” гэлээ.