Америкт Жэймес Хаусмэн гэгч эр дэлгүүрээс гарч явахдаа автоматаар хаагддаг хаалганд хүчтэй мөргүүлсэн байна. Түүний мөргүүлж буй бичлэг дэлгүүрийн камерт тод үлдсэн байна. Харин хаалгыг ингэж мөргөснийхөө төлөө шүүхээс түүнд 21.5 сая ам.долларын нөхөн олговор олгуулах шийдвэр гаргажээ. Тэрээр “Холланд Америка” гэх аяллын усан онгоцонд зорчиж явсан бөгөөд ийнхүү хаалганд хүчтэй мөргүүлснийхээ дараа хөлөг онгоцны эмчид хандсан байна.
Харин хөлөг онгоцны эмч тархинд гэмтэл учирсан байх магадлалтай гэжээ. Ноён Хаусмэний хуульч хэлэхдээ “Тэрээр тархины мэдрэлийн тестэд орох үед мартамхай болох, ой санамжаа бага зэрэг алдах зэрэг сөрөг нөлөө илэрсэн” гэжээ. Иймд шүүхээс усан онгоцны үйлчилгээ эрхлэгч “Холланд Америка” компанийг аюулгүй байдал хангаж чадаагүй гэж үзсэн 21.5 сая ам.долларын нөхөх олговор олгуулах шийдвэр гаргасан байна.