Саяхан АНУ-ын Зүрхний холбооноос нэгэн шинэ судалгааны үр дүнг танилцуулжээ. Уг судалгаанд бичсэнээр автобус, галт тэргээр ажилдаа явах нь зарим талаар дугуй унах болон алхахаас илүү эрүүл мэндэд сайн нөлөөтэй гэжээ.
Тодруулбал, автобус, галт тэргээр тогтмол зорчигчдын цусны даралт, чихрийн шижин, илүүдэл жинд өртөх магадлал дугуй унах болон алхдаг хүмүүсээс бага байгаа нь ажиглагджээ.
Японд хийсэн судалгаагаар, нийтийн тээврээр зорчигчид илүүдэл жинтэй болох магадлал 44 хувь, цусны даралт ихсэх магадал 34 хувь, чихрийн шижин тусах магадлал 27 хувиар тус тус бага байгааг тогтоосон байна.
Яг үнэндээ гэрээсээ автобусны буудал, галт тэрэгний зогсоол хүртэл алхдаг хүмүүс гэрээсээ ажил хүртлээ алхдаг хүмүүсээс илүү хол замыг туулдаг гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ.