ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр ХӨСҮТ-д 330 хүний шинжилгээ хийгдсэн. Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 281 зорчигчдод давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн эмнэлгээс 25 хүний сорьц авч шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй.
Дөрөвдүгээр сарын 21-нд батлагдсан нэг тохиолдлын ойрын хавьтал болох 23 хүнд шинжилгээ хийхэд 22 хүнд коронавирус илрээгүй. Ойрын хавьтлын нэг хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илэрлээ. Тэрээр онош батлагдсан жолоочийн хамт кабинд цуг сууж явсан эхнэр нь юм.
Монгол Улсад CoViD-19-ын халдвар батлагдсан 35 тохиолдлоос, 8 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Өнөөдөр ХӨСҮТ-д эмчилгээнд 27 хүн байна” гэв.