Сэлэнгэ аймагт энэ сарын 18-нд тусгаарласан тээврийн жолоочийн давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Энэ нь Монгол Улсад коронавирусээр халдварласан нь батлагдсан 34 дэх тохиолдол болж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, тус иргэн нь энэ оны хоёрдугаар сарын 21-нд тээвэр хийн ОХУ-аар дамжин Унгар улсын Будапешт хот руу яваад, энэ сарын 18-нд гэр бүлийн хамт эх орондоо иржээ. Түүнийг Алтанбулаг боомтоор нэвтэрсэн даруйд тусгаарлажээ. Тээврийн жолоочийг өнөөдөр Сэлэнгэ аймгаас ХӨСҮТ-д авчирсан байна.
Монгол Улсад "COVID 19"-өөр халдварласан 34 тохиолдлоос 8 хүн эдгэрч, бусад нь ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм.