Өвөл удаан үргэлжилдэг хойд хөршийн иргэд ханиадыг эсэргүүцэх төрөл бүрийн өвөрмөц арга ашигладаг байна. Манай хоёр орон цаг агаар, уур амьсгалын хувьд төстэй учир эдгээр аргуудыг хэрэглээд үзэхэд буруудахгүй биз.
Орос ээжүүд хүүхдээ өвдөхөд бөөрөлзгөнөтэй цай бэлдэж уулгадаг. Ихэнх иргэд бөөрөлзгөнөтэй цай уух нь ханиадыг элдэв эм тана хэрэглэхгүйгээр анагааж чадна гэдэгт итгэдэг аж.
Ханиадыг эсэргүүцэх өөр нэг арга бол сармис юм. Сармис нь бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд сармисны хумсыг өвчтэй хүнд зүүснээр өвчин үүсгэж буй бактерийг устгадаг байна. Мөн ханиадыг эмчлэхэд сармисны хумсыг хамрын дусаалга болгон ашигладаг. Ингэхдээ саримсны шүүсийг устай хольж хэрэглэдэг аж. Гэхдээ эмч нар энэ дусаалгыг өдөрт нэгээс хоёр удаа хэрэглэхийг зөвлөж байна.
Оросуудын ханиад эдгээхэд ашигладаг өөр нэг арга бол тохой, өвдгөө ууранд утах. Энэ аргыг хэрэглэхийн тулд эхлээд хоёр түмпэнд халуун ус хийнэ. Ингээд нэг түмпэнд тохойгоо нөгөө түмпэнд өвдгөө хийх ба шаардлагатай тохиолдолд усыг нэмнэ.
Ханиадны анхны шинж тэмдэг илрэх үед саунд орох нь ямар ч эмчилгээнээс илүү үр дүнтэй гэж оросууд үздэг. Тэднийхээр бол халуун уур өвчнийг дарж чаддаг гэнэ.
Оросууд цэвэршүүлсэн керосины уусмалаар хоолойгоо зайлж ханиадыг эмчилдэг. Гэхдээ энэ аргыг эмч нар эрүүл мэндэд хортой гэж үзэн хэрэглэхийг хоригложээ.