ODO Denim компани хувцасны зах зээлд хувьсгал хийж байна. Тус компани өөрийгөө автоматаар цэвэрлэдэг жинс, футболка зохион бүтээжээ. Ингэхдээ хувцасны материалд давхар мөнгөлөг утас оруулж өгсөн нь толбо, үнэрийг эсэргүүцэх боломжтой болж, угаах шаардлагагүй болсон байна.
Энэхүү нэгдэл нь үнэр үүсгэгч бактерийг эсрэг үйлчилгээтэй гэнэ. Мөнгөний ялгаруулдаг эерэг ион үнэр үүсгэдэг бактериар хооллодог аж.
Түүнчлэн жинсэн дээр ус, кофе, улаан дарс, кетчуп, зөгийн бал, цуу гэх мэт шингэн зүйлс асгарсан ч толбо үүсэхгүй юм байна.