Манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг танилцуулж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны 4 дүгээр сарын 20-нд буюу өчигдөр ХӨСҮТ-; 341 хүний шинжилгээ хийлээ. Тандалтын 11 сорьцод коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Эдгээр 341 хүнд коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-д 154 хүнд эмчилгээ, хяналт хийгдэж байна. Өнөө өглөө 05:00 цагт Интермед эмнэлгээс нэг сорьц авчирч шинжилгээ хийж байна. 69 настай иргэн 2 уушгиндаа хатгаатай, иргэнд тус эмнэлгийнхэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд эерэг гарсан. Энэ хариуг PCR шинжилгээ ХӨСҮТ-д хийж байна. Гайгүй байх гэж бодож байна. Тухайн иргэний хүүхэд 1 дүгээр сарын 7-ноос 2 дугаар сарын 7-нд Солонгост байж байгаад ирсэн. Үдээс хойш шинжилгээний хариу гарна" гэсэн мэдээллийг өглөө.