Жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдөр хэрэглэгчийн дулааныг зогсоож дулаан хангамжийн шугам тоноглолын засварын ажлын эхлүүлдэг.
Энэ жил дулааны шугам солих, засварлах ажил тавдугаар сарын 15-наас эхэлж, 10 гаруй байршлын дулааны шугамд шинэчлэл хийгдэх аж. Засварын үеэр хэрэглээний халуун усыг хязгаарлана. Одоогоор засвар хийх графикаа гаргаж байгаа юм байна. Ирэх сарын 10-наас засварын хуваарь бэлэн болно гэж “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас мэдээллээ.
Өнгөрсөн жил дулааны шугам засварын үеэр дээд тал нь 14 хоног л халуун ус хязгаарлаж байсан юм.