БНХАУ-аас татан авсан иргэдийг Замын-Үүд суманд тусгаарлаж байна

БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан Монгол Улсын 58 иргэнээ татан авах үйл ажиллагааг Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны 17:30-21:00 цагийн хооронд зохион байгууллаа. Иргэдийг "Дэлгэрэх тех" ААН-ийн гурван автобусаар тээвэрлэсэн бөгөөд Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, зорчигчдын биеийн халууныг нэг бүрчлэн хэмжив.

Мөн "Эрүүл мэндийн мэдүүлэг"-ийн хуудсаар асуумж авч, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу иргэд, ажиллах хүч, тээврийн хэрэгслүүдэд ариутгал, халдваргүйтгэл хийн ажиллалаа. Эдгээр иргэнийг Замын-Үүд сумын "Амар стар" буудалд тусгаарлаж байна.

Эх сурвалж: ЗТХЯ