Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс энэ үеэр ойрын үед тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариуг зарлалаа.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны 4 сарын 13-нд үдээс хойш нэг өвчтөн эдгэрээд ХӨСҮТ-өөс гарлаа. Ингээд 5 хүн эдгэрч, эмнэлгээс гарч байна.
Өчигдөр ХӨСҮТ-д 502 хүний шинжилгээ хийгдсэн. Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн хүмүүсээс болон тандалтын зорилгоор хийсэн 19 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан.
Гэвч өчигдөр хийсэн шинжилгээнээс коронавирусийн 13 тохиолдол илэрлээ. Халдвар илэрсэн хүмүүс нь 19-23 насны оюутнууд" гэсэн мэдээллийг өглөө.
Ингэснээр Монгол Улсад илэрсэн шинэ коронавирусийн тохиолдол 30 болов. Үүнээс эдгэсэн 5 тохиолдол байна.