Шатахууны үнэ буурч эхэллээ

Шатахууны үнийг дөрөвдүгээр сарын 15-наас 300 төгрөгөөр бууруулах талаар Засгийн газраас мэдээлж байв. 

Тэгвэл өнөөдрөөс зарим шатахуун түгээх станц үнээ буулгаж эхэлжээ. Тухайлбал, Петровис компани АИ-92 шатахууны үнээ 1,500, АИ-95 шатахуунаа 2,050 төгрөг болгон бууруулсан бол дизель түлшээ 2,150 төгрөг болгон 300 орчим төгрөгөөр литр тутамд нь бууруулсан байна.

Гэвч Засгийн газраас мэдээлсэнчлэн 300 төгрөгөөр бууруулах нь хангалтгүй хэмээн Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо өнөөдөр мэдээлэл хийсэн билээ. Тэдний тооцоолсноор литр тутамд нь 500-650 төгрөгөөр хямдруулах боломжтой хэмээн үзээд байгаа юм.