Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар өнгөрсөн бямба гаригт мэдээлэл хийсэн.
УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр "Өчигдөр улсын Онцгой комиссын 16-р хуралдаан болж тодорхой шийдвэрүүдийг гаргасан байгаа.
Нэгдүгээрт, ОХУ-аас Монгол Улсын иргэдээ татан авах ажиллагааг шуурхай явуулахаар болсон. Энэ дагуу өчигдрөөс шуурхай зохион байгуулж ажиллаж байна. Нийт бид 282 хүнийг татан аваад байна.
Дараагийн арга хэмжээ бол “Маскаа зүүцгээе” аяныг эхлүүлэхээр болж, УОК-ын тогтоол гарлаа. Тогтоол аяныг дөрөвдүгээр сарын 13-наас тавдугаар сарын 31-нийг дуустал хэрэгжүүлэхээр болсон. Удирдамжийг боловсруулж, өнөөдөр батлуулсан. Удирдамжийг аймаг, нийслэлийн удирдлагуудад хүргүүлж байна. Таны аюулгүй байдал, таны гэр бүл, улс орны аюулгүй байдал таны гарт тул өөрсдөө тавих шаардлагаа, өрөөлд тавих шаардлагаа өндөрсгөе гэдгийг уриалж байна" гэв.